- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ЭМС-ын 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 446-р тушаалаар хүчингүй болсон

ЭМС-ын 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 446-р тушаалаар хүчингүй болсон |
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2006 оны 05 дугаар сарын 04 -ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 135
Эрүүл мэндийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг нэгдүгээр, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүрмийг хоёрдугаар, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороодын үлгэрчилсэн журмыг гуравдугаар, мэс засал/мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудсийг дөрөвдүгээр, амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудсыг тавдугаар, өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах зөвшөөрлийн хуудсыг зургаадугаар, тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай хуудсыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг улсын хэмжээнд сурталчилах, мөрдүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дарга (Б. Батсэрээдэнэ), Төрийн захиргааны удирдлагын газар (Б. Баярт)-т тус тус үүрэг болгосугай.
3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороодыг байгуулж, эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн түвшинд ёс зүйн хэм хэмжээг сурталчилах, мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг нийт эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.
4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн-бичгийн дарга (Б. Батсэрээдэнэ)-д даалгасугай.
5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2002 оны 172 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.
Текст томруулах
A
A
A

