- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2002 оны 7 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 176
Нийгмийн эрүүл мэндийн талаар Төрөөс баримтлах бодлогын 3.2, 3.3 дах чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. Эрүүл мэндийг дэмжигч байгууллага /сургууль, эмнэлэг, ажлын байр/-ыг шалгаруулах болзлыг нэгдүгээр, шалгаруулах журмыг хоёрдугаар, Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах орон нутгийн комиссыг байгуулан ажиллуулж тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Яамны комисст ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга нарт, Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулж, орон нутгийн комиссыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах яамны комиссын дарга /Т.Эрхэмбаатар/-д даалгасугай.
3. "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-нэгдүгээр зэргийн гэрчилгээ аваад 2-оос доошгүй жил ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн байгууллага /сургууль, ажлын байр, эмнэлэг/-ын шагналд жил бүр шаардагдах тоног, төхөөрөмж, техник хэрэгслийн захиалгыг ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа "Эрүүл мэндийг дэмжих" хөтөлбөрийн үйл ажиллагаанд 2004 оноос эхлэн тусгаж хэрэгжүүлэхийг Стратегийн төлөвлөлтийн газар /Д.Чимэддагва/, Төслийн удирдагч /С.Дуламсүрэн/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ц.Содномпил/-д тус тус үүрэг болгосугай.
4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Б.Баярт/-д даалгасугай.
2003 оны 3 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн 1959 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
