- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /2007 оны 38-р тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ЭМИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /2007 оны 38-р тушаалаар хүчингүй/
2003 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 177
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор "Эмийн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Эмийн улсын бүртгэлийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг 2 дугаар, "Эм бүртгүүлэх өргөдөл"-ийн маягтыг 3 дугаар, "Эмийн бүртгэлийн дугаарын загвар"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж, 2003 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.
2. "Эмийн бүртгэлийн дугаарын загвар"-ын дагуу бүртгэгдсэн эмийн дугаарыг 2003 онд багтаан шинэчлэхийг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С. Дуламсүрэн), Эмийн зөвлөл (Т.Эрхэмбаатар)-д даалгасугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газар (Б. Баярт)-т үүрэг болгосугай.
4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2001 оны 169 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
2003 оны 7 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн 2189 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
