A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ДАВТАН СУРГАЛТЫН ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /ЭМС, БСШУС-ын 2011 оны 408/500 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ДАВТАН СУРГАЛТЫН ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /ЭМС, БСШУС-ын 2011 оны 408/500 тушаалаар хүчингүй болсон/

2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 28.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар, Эмнэлгийн мэргэжилтнийг давтан сургах журмыг гуравдугаар, Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын дэвтэрийг дөрөвдүгээр Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журмыг тавдугаар, Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн үнэмлэхний загварыг зургаадугаар, Мэргэшлийн зэрэг горилогчийн маягтыг долоодугаар, Мэргэшлийн зэрэг олгох комиссын дүнгийн хуудсыг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын элсэлтийг нэгдсэн байдлаар зохион байгуулж, мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтын элсэлт, төгсөлтийн шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэрсийг жил бүр баталгаажуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын дарга (Ш.Энхбат)-д үүрэг болгосугай.

3. Эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтын элсэлт, төгсөлтийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг жил бүр шинэчлэн томилж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Баярт)-т, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (Ш.Энхбат)-т тус тус даалгасугай.

4. 2010 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын элсэлтээр мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтад хамрагдаж төгсөлтийн шалгалтанд тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээг олгож байсугай.

5. 2011 оноос эхлэн зөвхөн энэхүү тушаалын 4-т заасны дагуу олгогдсон мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ бүхий эмнэлгийн мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн байгууллагуудад зохих мэргэжлийн дагуу ажиллууллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвийн дарга, захирал нарт даалгасугай.

6. Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөлийн дарга (Н.Хүрэлбаатар), Төрийн захиргааны удирдлагын газрын дарга (Б.Баярт), хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (Ш.Энхбат), давтан сургалт эрхлэгч байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

7. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 156, Эрүүл мэндийн сайдын 2001 оны 296 тоот, 2004 оны 107 тоот, 2006 оны 246 тоот, 2007 оны 120 тоот, 2009 оны 444 тоот тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.