- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ХХААХҮ-н сайдын 2009 оны 261 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
ЭМИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ХХААХҮ-н сайдын 2009 оны 261 тоот тушаалаар хүчингүй болсон/
2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 94
Монгол Улсын Эмийн тухай хуулийн 15.2, "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын 3.3 дахь заалт, Малын эмийн салбар зөвлөлийн 2000 оноос хойших үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг эцэслэн ТУШААХ нь:
1. "Малын эмийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ыг 1 дүгээр, "Малын эмийн улсын бүртгэлийн дүрэм"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Мал эмнэлгийн газрын дарга, Малын эмийн салбар зөвлөлийн дарга Д.Оргилд даалгах нь:
а/ малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эмүүдийн холбогдох материалыг дахин нэг бүрчлэн магадлан шалгаж цэгцлэх ажлыг 2005 оны 7 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулж шийдвэрлэх.
б/ Малын эмийн сорилт, баталгаажуулалтын нэгдсэн лабораторийн чадамжийг дээшлүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2003 оны А/130 дугаар тушаалын 2, 4 дүгээр, 2005 оны 12 дугаар тушаалын 2 дугаар хавсралтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
