- Нүүр
- Сайдын тушаал
- ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХБС-ын 2008 оны 17 тоот тушаалаар хүчингүй болгосон/

БХБС-ын 2008 оны 17 тоот тушаалаар хүчингүй болгосон
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 227
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах, бүртгэх журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах, бүртгэхдээ дээр дурдсан журмыг баримтлан ажиллахыг сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн хэрэгжилтэд хянал тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-т даалгасугай.
2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 2308 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
