- Нүүр
- Сайдын тушаал
- ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2014-05-05-ны өдрийн 148 дугаар тушаалаар хүчингүй/

/ЭМС-ын 2014-05-05-ны өдрийн 148 дугаар тушаалаар хүчингүй/
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 105
Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 36.2-дугаар заалт, "Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ" MNS 5488:2005 Монгол улсын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ.
1. Үр хөндөлтийг зохицуулах журмыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулахыг Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахыг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (Ш.Энхбат) -т тус тус даалгасугай.
3. Үр хөндүүлэхийн хор уршиг, түүнээс сэргийлэх талаар олон нийтэд сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (С.Төгсдэлгэр), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газрын дарга (Ц.Содномпил) нарт үүрэг болгосугай.
4. Эрүүл мэндийн тухай хуулийн 23.1.1, 23.1.2 дахь заалт, "Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ" MNS 5488:2005 Монгол улсын стандарт, энэхүү журмыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний "Эмчлэх, сувилах, эм барих" зөвшөөрлийг хүчингүй болгохыг Төрийн нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дарга (Н.Хүрэлбаатар)-т, эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга, Эрүүл мэндийн дэд сайд (Ж.Цолмон), Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга нарт тус тус даалгасугай.
5. Үр хөндөлтийн бүртгэл мэдээллийг чанаржуулж, үр хөндөлтийн улмаас эхийн эрүүл мэндэд ноцтой хүндрэл учирсан тохиолдлыг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан тоотоор, үр хөндөлтийн улмаас эх эндсэн тохиолдолд Эхийн эндэгдлийг бүртгэх, магадлах, мэдээлэх журмын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газарт шуурхай мэдээлж байхыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.
6. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2002 оны 56 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
