A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Үнэт металл, үнэт эдлэлд сорьц тогтоох шинжилгээ, баталгаажуулалтын үйлчилгээний хө МУ-ын тэргүүн шадар сайд, сангийн сөйдын 2011 оны 34/119-р тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

МУ-ын тэргүүн шадар сайд, сангийн сөйдын 2011 оны 34/119-р тушаалаар хүчингүй болсон

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Үнэт металл, үнэт эдлэлд сорьц тогтоох шинжилгээ, баталгаажуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ/

2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 214

"Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан "Үнэт металлын сорыц, эрдэнийн чулууны чанарын улсын хяналтын дүрэм"-ийн 15 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Сорьцын улсын хяналтын албаны лабораторийн ажлын байрны түрээсийн төлбөр, сорьц тогтоох ажлын материал, түүхий эд, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эрчим хүч, усны үнэ тариф өссөнтэй холбогдуулан "Үнэт металл, үнэт эдлэлд сорьц тогтоох шинжилгээ, баталгаажуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хавсралтын ёсоор шинэчлэн тогтоож, 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам, үйлчилгээний хөлсний хэмжээ батлах тухай" Сангийн сайдын 1999 оны 97 тоот тушаалын 2 дугаар хавсралтыг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

Улсын бүртгэлд 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2615 дугаарт бүртгэсэн.