A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм/

2008 оны 02 дугаар сарын 14 -ны өдөр

Дугаар 56/64

Улаанбаатар хот

Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.11-дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь :

1. Сургалтын байгууллагын "Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү үлгэрчилсэн дүрмийг баримтлан сургалтын байгууллагыг хөгжүүлэх сангийн дүрмийг боловсруулж, сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлөөр баталгаажуулан мөрдөхийг захирал, эрхлэгч нарт даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 244 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, САНГИЙН САЙД Ч.УЛААН

ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Н.БОЛОРМАА

Улсын бүртгэлд 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2879 дугаарт бүртгэсэн

БОЛОВСРОЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар А/134, А/67

Улаанбаатар хот

журам ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Боловсролын сургалтын байгууллага хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү үлгэрчилсэн журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сургалтын байгууллагыг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны журмыг боловсруулж, сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлөөр баталгаажуулан мөрдөж ажиллахыг нийт боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагад даалгасугай.

3.Хавсралтаар баталсан журмын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж танилцуулахыг Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.

4.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтран баталсан 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Үлгэрчилсэн дүрэм батлах тухай /сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм/" 56, 64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН