A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ - Дээд боловсролын байгууллага, үндэсний хэмжээний музей, номын санг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлт
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 463

Улаанбаатар хот

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.6, 11.12-ийг үндэслэн ТУШААХ нь:

1. Дээд боловсролын байгууллага, үндэсний хэмжээний музей, номын санг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү үнэлгээний үзүүлэлтийг үндэслэн эрдэм шинжилгээний байгуул¬лагын зэрэглэлд хамааруулах дээд боловсролын байгууллага, үндэсний хэмжээний музей, номын санг тогтоох арга хэмжээг Мэргэжлийн боловсролын газар, Соёл, урлагийн газартай хамтран 2008 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхийг Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Б.Энхтүвшинд даалгасугай.

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ө.ЭНХТҮВШИН

Улсын бүртгэлийн 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2826 дугаарт бүртгэсэн

ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/90

Улаанбаатар хот

ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, 18.12 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Дээд боловсролын сургалтын байгууллага, музейг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү үнэлгээний үзүүлэлтийг үндэслэн эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах дээд боловсролын сургалтын байгууллага, музейг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэхийг Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Отгонцэцэг)-т даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны "Үнэлгээний үзүүлэлт батлах тухай" 463 дугаар тушаал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны "Үнэлгээний үзүүлэлт шинэчлэн батлах тухай" А/34 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР