- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ТҮЛШНИЙ ЗАХ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХЫГ ДЭМЖИХ ТУХАЙ /2011 оны 190-р хүчингүй болгосон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ТҮЛШНИЙ ЗАХ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХЫГ ДЭМЖИХ ТУХАЙ /2011 оны 190-р хүчингүй болгосон/
2001 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улиастай
Дугаар 34
![]() |
Байгаль орчны сайдын 2001 оны 16 дугаар тушаалаар баталсан журам, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь: |
![]() |
Нэг. Халаалтай уурын зуухнууд болон айл өрхийг галын түлээ, нүүрсээр хангах зорилгоор Улиастай суманд түлшний зах байгуулж ажиллуулахыг дэмжсүгэй. |
![]() |
Хоёр. Улиастай сумын галын түлшний хэрэгцээнд бэлтгэгдсэн мод, модон түүхий эдэд гарал үүслийн гэрчилгээг олгож, зөвхөн түлшний захаар дамжуулан борлуулах, цаашид түлшний зах байгуулах ажилд хягаар тогтоон байнга хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны алба /Л.Банди/-д үүрэг болгосугай. |
![]() |
Гурав. Улиастай суманд түлшний зах байгуулж ажиллуулах иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагад даалгах нь |
![]() |
1. Аймгийн төвийн галын түлшний хэрэгцээг тооцож мод бэлтгэх зөвшөөрлийг холбогдох газраас авч бэлтгэн хэрэгцээт түлшээр хангах |
![]() |
2. Могойн голын нүүрсний уурхайгаас дулааны улиралд нүүрс татан авч нөөцлөн хадгалж, уурын зуух, айл өрхийн хэрэгцээний зохих хэсгийг хангах ажлыг зохион байгуулах |
![]() |
3. Ойг цэвэрлэх журмаар ойролцоох ногоон бүс болон бусад газраас гишүү мөчир, хожуул, унаанги модыг аль болох их хэмжээгээр ашиглаж, модны үртэс, үхрийн аргал, нунтаг нүүрс ашиглан шахмал түлш бэлтгэж байгууллага, иргэдэд худалдах арга хэмжээ авах |
![]() |
4. Ойг нөхөн сэргээх зорилгоор хар мод болон чацарганы тарьц суулгацыг тарьж ургуулах ажлыг жил бүр хийж мэргэжилийн байгууллагад хүлээлгэн өгч байх |
ЗАСАГ ДАРГА Д.БАТМӨНХ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт