- Нүүр
- Сайдын тушаал
- ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Хилийн боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай/ - /2008 оны 38-р тушаалаар хүчи

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Хилийн боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай/ - /2008 оны 38-р тушаалаар хүчингүй/
2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 188
"Хилийн боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 108 дугаар тогтоолын 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Хилийн боомтод ажиллаж буй хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх алба, хилийн эрүүл ахуй, чанар стандартчилал, халдвар судлалын алба гаалийн байгууллагаас улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт, эрүүл ахуй, чанар аюулгүйн байдлын хяналт, шинжилгээ хийсэн үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.УЛААН
2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2299 дүгээрт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
