- Нүүр
- Сайдын тушаал
- ҮНДЭСНИЙ АРХИВЫН ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ҮНДЭСНИЙ АРХИВЫН ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 1 дүгээр сарын 5 - ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 3
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний архивын газрын удирдлагын орон тоог газрын дарга 1, дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал 1 байхаар тогтоосугай.
Хоёр. Үндэсний архивын газрын болон Үндэсний төв архивын бүтцийг дор
дурдсанаар баталсугай:
2.1. Үндэсний архивын газар:
2.1.1. Захиргааны удирдлагын хэлтэс;
2.1.2.Бодлого зохицуулалт, хяналтын хэлтэс;
2.1.3. Судалгаа арга зүйн хэлтэс.
2.2. Үндэсний төв архив:
2.2.1.Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, тоо бүртгэлийн тасаг;
2.2.2.Судалгаа мэдээлэл, лавлагааны тасаг;
2.2.3.Кино дуу, дүрсний баримтын тасаг;
2.2.4.Шинжлэх ухаан, технологи, зураг төслийн тасаг;
2.2.5.Лаборатори;
2.2.6. МАХН-ын архив.
Текст томруулах
A
A
A
