- Нүүр
- Сайдын тушаал
- ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /2006 оны 105/128/29 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /2006 оны 105/128/29 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 301/390/174
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай Монгол Улсын хуулийн 12.3 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн ТУШААХ НЬ:
1.Өрхийн эмнэлгийн нэг иргэнээр болон нэг даатгуулагчаар тооцсон санхүүжилтийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Өрхийн эмнэлэгт санхүүжилт олгох журмыг хоёрдугаар, Өрхийн эмнэлгийн санхүүжүүлтийг тооцох аргачлалыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээг баримтлан санхүүжилт олгохыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Сүхбаатар/-т зөвшөөрсүгэй.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайд, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 29/01 дугаар хамтарсан тушаал, Санхүү, эдийн засгийн сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2003 оны 57/35/23 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН САЙД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД
2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 2388 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
