A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС, СС-ын хамтарсан 2008 оны 334/281 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС, СС-ын хамтарсан 2008 оны 334/281 тоот тушаалаар хүчингүй болсон/

2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22/40

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 21.2, 28.1, 28.1.6 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. "Өрхийн эмнэлгийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн хэмжээ"-г хавсралтаар баталж, 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

Хоёр. Өрхийн эмнэлгүүдийн төсвийг төлөвлөх, хуваарилах, тайлагнахад Эрүүл мэндийн сайдын 2007 оны 301 тоот тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам", "Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн багц"-ын анхан шатны тусламж, үйлчилгээнд хамаарах шалгуур үзүүлэлтийг ашиглахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.

Гурав. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газар /Н.Түмэндэмбэрэл/-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2007 оны 101/103 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.