- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХИЛ ХАМГАААЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2011 оны 190-р захирамжаар хүчингүй болсонд тооцсон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ХИЛ ХАМГАААЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2011 оны 190-р захирамжаар хүчингүй болсонд тооцсон/
2003 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улиастай
Дугаар 31
![]() |
Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 7 дугаар зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: |
![]() |
Нэг: Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргачдад холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэн торгууль шийтгэл ногдуулж байхыг Хилийн бүрэн эрхт төлөөлөгч, түүний орлогч, туслах нарт даалгасугай |
![]() |
Хоёр: Хилийн зурваст хариулагагүй мал байлгах, малаа хилд тулгах, инженерийн байгууламж эвдэх, торон саад таслах зэрэг тохиолдолд эвдэж сүйтгэсэн байгууламжийн нөхөн төлбөр болон малыг хариулсан, хамгаалалтад байлгасаны төлбөрийг буруутай этгээдээс гаргуулж байсугай. |
![]() |
Гурав: Дээрхи төлбөрийн жишиг үнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөрдүүлж ажиллахыг хилийн бүрэн эрхт төлөөлөгч хурандаа В. Дамдинсүрэн – д даалгасугай |
![]() |
Дөрөв: Захирамжийг ард иргэдэд сурталчлан ойлгуулж хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргуулахгүй байх бүх талын арга хэмжээ авч ажиллахыг Тэс, Баянтэс сумдын Засаг дарга нарт үүрүэг болгосугай. |
ЗАСАГ ДАРГА Д.БАТМӨНХ
![]() |
2004 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн 2372 дугаарт бүртгэсэн |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт