A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН АНГИЛАЛ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг Сангийн сайдын 2007 оны 161 дугаар тушаалаар хүчингү
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

"МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН АНГИЛАЛ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг Сангийн сайдын 2007 оны 161 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 441

Монгол Улсын Их Хурлын 1997 оны 52 дугаар тогтоолын 5-ын 1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Монгол улсын төсвийн орлогын ангилал"-ыг нэгдүгээр хавсралтаар; "Монгол улсын төсвийн зарлагын зориулалтын ангилал"-ыг хоёрдугаар хавсралтаар; "Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал"-ыг гуравдугаар хавсралтаар; "Төсвийн алдагдлын санхүүжүүлэлт"-ийг дөрөвдүгээр хавсралтаар; "Төсвийн зарлагын зардлын зүйлийг төсвийн зарлагын эдийн засгийн ангилалд тусгах аргачлал"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Төсвийн бодлогын газар (Л.Дашдорж)-т даалгах нь:

а) төсвийн үйл ажиллагааны явцад шинээр гарч ирсэн төсөвт газар, байгууллага болон төсвийн зардлын зүйлийг тухай бүрд нь төсвийн ангиллын холбогдох хэсэгт хамруулах арга хэмжээ авч байх;

б) төсвийн төсөл зохиох болон төсвийн гүйцэтгэлийн тайлан тэнцлийн холбогдох маягтуудыг энэхүү ангилалд нийцүүлэн шинэчлэх арга хэмжээ авах.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол улсын Сангийн сайдын 1995 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн "Монгол улсын төсвийн ангиллыг шинэчлэн батлах тухай" 45 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.