- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Газар болон түүний хэвлийн нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
4.1.Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд байна.
4.2.Байгалийн нөөц ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
4.3.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийн томилсон албан тушаалтан байгалийн нөөцийг ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээллийг зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 10 хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4.4.Энэ хуулийн 4.3-т заасан мэдээлэлд иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, байршил, ашиглах хугацаа, хэмжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадал зэрэг шаардлагатай үзүүлэлтийг тусгана.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨР НОГДОХ ЗҮЙЛ, ҮНЭЛГЭЭГ ТОГТООХ
5 дугаар зүйл.Ургамал ашигласны төлбөр ногдох зүйл
5.1.Дараах ангиллын ургамалд төлбөр ногдуулна:
5.1.1.нэн ховор ургамал;
5.1.2.ховор ургамал;
5.1.3.элбэг ургамал.
6 дугаар зүйл.Ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл
6.1.Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна:
6.1.1.хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус;
6.1.2.уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус;
6.1.3.эмчилгээ, сувилгаа, халаалт болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан;
6.1.4.эрчим хүч үйлдвэрлэх, тээвэр хийх болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин.
7 дугаар зүйл.Ойн нөөц ашигласны төлбөр ногдох зүйл
7.1.Аливаа зориулалтаар ойгоос бэлтгэж ашигласан бүх төрлийн хэрэглээний мод, түлээнд төлбөр ногдуулна.
7.2.Ойн дагалт баялгийн нөөц самар, мөөг, давирхай, шилмүүс, мөчир, үр, хусны шүүсэнд төлбөр ногдуулна.
8 дугаар зүйл.Ан амьтны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл
8.1.Төлбөр ногдох зүйл нь дор дурдсан зориулалтаар ашигласан ан амьтан байна:
8.1.1.ахуйн зориулалтаар агнасан, барьсан;
8.1.2.үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан, барьсан;
8.1.3.тусгай зориулалтаар агнасан, барьсан /соёл, шинжлэх ухаан, тусгай төлбөртэй/.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨР ТООЦОХ ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ ТОДОРХОЙЛОХ
9 дүгээр зүйл.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
9.1.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг ургамлын тухайн үеийн жинг килограммаар илэрхийлсэн нэгж дэх тухайн зүйл ургамлын тоо, хэмжээг тооцоолсон экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно.
10 дугаар зүйл.Ус, рашааны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
10.1.Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно:
10.1.1.усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс;
10.1.2.хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр;
10.1.3.уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр.
10.2.Рашаан ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно:
10.2.1.эмчилгээ, сувилгааны зориулалтаар рашаан ашигласны төлбөрийг эмчлэн сувилуулсан хүн-хоногийн тоогоор;
10.2.2.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар рашаан ашигласны төлбөрийг шоо метрээр.
11 дүгээр зүйл.Ойн нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
11.1.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг дор дурдсан үзүүлэлтээр тооцно:
11.1.1.ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод, түлээг нягт шоо метрээр, үзүүр, мөчрийг сийрэг шоо метрээр;
11.1.2.ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж түлээ бэлтгэхэд сийрэг шоо метрээр.
11.2.Ойн дагалт баялгийн нөөцийг бэлтгэхэд хусны шүүсийг литрээр, бусад ойн дагалт баялгийн нөөцийг килограммаар тооцно.
12 дугаар зүйл.Ан амьтны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
12.1.Ан амьтны нөөц ашигласны төлбөрийг дараах үзүүлэлтээр тооцно:
12.1.1.үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг килограммаар;
12.1.2.ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих иргэнээс төлбөрийг агнасан, барьсан шувуу, загасны ширхгээр;
12.1.3.ахуйн зориулалтаар агнах бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээгээр;
12.1.4.ан амьтныг амьдаар нь барьж эзэмшин, гаршуулан үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоор;
12.1.5.ан амьтныг амьдаар нь төрөөс худалдан авч өмчилсний төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээгээр;
12.1.6.гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр.
13 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэг, түүний төрөл
13.1.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэгт /цаашид "төлбөрийн орлогын хэсэг" гэх/ төсвийн жилд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хуваарилсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө багтана.
13.2.Төлбөрийн орлогын хэсгийг дор дурдсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлнэ:
13.2.1. байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого; 13.2.2. ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого; 13.2.3. ойн нөөц ашигласны төлбөрийн орлого;
13.2.4. ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого; 13.2.5.газрын нөөцийн төлбөрийн орлого.
13.3.Ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн хувь, хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
13.4.Энэ хуулийн 13.1-д заасан төлбөрийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг Засаг дарга, хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр аймаг, сум, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл батална.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
13.5.Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ
14 дүгээр зүйл.Байгалийн ургамлын нөөц ашигласны
төлбөрийн хувь, хэмжээ
14.1.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний дор дурдсан хувиар тооцон төгрөгөөр тогтооно:
Төлбөр ногдох байгалийн ургамал |
Төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний хувь | |
Доод | Дээд | |
1.Нэн ховор | 25 | 30 |
2.Ховор | 15 | 20 |
З.Элбэг | 5 | 10 |
14.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 14.1-д заасан төлбөрийн хэмжээний хязгаарт багтаан ургамлын нөөц, тархац, ач холбогдол, ашиглагдах эрхтний онцлог, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээг тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
15 дугаар зүйл.Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
15.1.Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:
Төлбөр ногдох ус | Төлбөрийн хязгаар / экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар/ | |||
Гадаргын усанд | Газрын доорх усанд | |||
доод | дээд | доод | дээд | |
1.Хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд | 1 | 10 | 5 | 20 |
2.Хүнд үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд | 10 | 40 | 20 | 50 |
3.Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд | 10 | 30 | 20 | 60 |
4.Авто зам, засварт ашигласан усны шоометр тутамд | 10 | 30 | 20 | 70 |
5.Хөнгөн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд | 10 | 30 | 10 | 40 |
6.Хүнсний үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд: | ||||
а/ Архи, пиво, согтууруулах ундаа | 10 | 40 | 20 | 40 |
б/ Ундаа, цэвэр ус | 10 | 30 | 10 | 20 |
в/ Талх, чихэр, нарийн боов, бусад | 1 | 10 | 1 | 20 |
7. Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд: | ||||
а/ ашигт малтмал олборлох, баяжуулах | 10 | 40 | 20 | 60 |
б/зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах | 10 | 50 | 20 | 70 |
в/ усыг шавхан зайлуулах | 10 | 15 | 15 | 50 |
г/ эрэл, хайгуулын өрөмдлөг хийх | 10 | 30 | 20 | 50 |
8.Эрчим хүчний үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд | 10 | 15 | 15 | 30 |
9.Газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд | 1 | 20 | 10 | 40 |
10.Ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны шоометр тутамд | 10 | 30 | 15 | 50 |
Төлбөр ногдох ус | Үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс тооцох төлбөрийн хязгаар /хувиар/ | |||
Гадаргын усанд | ||||
доод | дээд | |||
11.Усан цахилгаан станц, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх | 1 | 30 | ||
12. Усны түгээмэл тархацтай амьтан, ургамал үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, аялал зугаалга, усан спортын байгууламж | 1 | 20 |
15.2.Рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 10.2-т заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:
Төлбөр ногдох рашаан | Хэмжих нэгж | Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/ | |||
Халуун | Хүйтэн | ||||
доод | Дээд | доод | дээд | ||
1.Эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглахад | Хүн-хоног | 100 | 500 | 50 | 400 |
2.Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний зориулалтаар ашиглахад | Шоо-метр | 500 | 1500 | 1000 | 3000 |
15.З.Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тус тус тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
15.4.Халуун рашааныг үндсэн ашиглалтад нь нөлөө үзүүлэхгүйгээр халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50 хувиар тогтооно.
15.5.Байгалийн халуун усыг халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50 хүртэл хувиар, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашиглавал ус ашигласны төлбөрийн 50 хүртэл хувиар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтоож болно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
15.6.Энэ хуулийн 15.З, 15.5-д заасан төлбөрийн хувь, хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно.
16 дугаар зүйл.Ойн нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
16.1.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнээс энэ хуулийн 11.1.1-д заасан хэрэглээний модонд 6.0-30.0 хувь, энэ хуулийн 11.1.2-т заасан түлээнд 2.0-10.0 хувиар тооцно.
16.2.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ, бэлтгэж тээвэрлэх зай, модны төрлийг харгалзан энэ хуулийн 16.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар ойн мужлал бүрээр ялгавартай тогтооно.
16.З.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагын мод тээврийн зайг мод бэлтгэлийн талбайгаас доод агуулах хүртэл, агуулахгүй бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрсөн цэг хүртэл, төвлөрсөн цэггүй бол уг мод бэлтгэсэн талбайд хамгийн ойр орших сумын буюу аймгийн төв хүртэлх зайгаар тус тус тооцно.
16.4.Аж ахуйн нэгж, байгууллага хуш модыг тусгай зөвшөөрлөөр бэлтгэх тохиолдолд түүнд тухайн ойн бүс нутагт шинэс мод бэлтгэж ашиглахад ногдуулдаг төлбөрийг З дахин өсгөсөнтэй тэнцүү хэмжээний төлбөр ноогдуулна.
16.5.Ойн дагалт баялгийн нөөцийг ашигласны төлбөрийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
17 дугаар зүйл.Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
17.1.Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн доод, дээд хязгаарыг дараах байдлаар тогтооно:
17.1.1.үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг килограмм тутамд 700-1000 төгрөгөөр;
17.1.2.ахуйн, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;
17.1.3.ан амьтныг амьдаар барьж эзэмшин, гаршуулан үржүүлж эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөрийг уг түүхий эдийн борлуулалтын орлогын 10-20 хувиар;
17.1.4.ан амьтныг амьдаар нь төрөөс худалдан авч өмчилсний төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи эдийн засгийн үнэлгээний 90-100 хувиар;
17.1.5.гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар;
17.1.6.амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар.
17.2.Энэ хуулийн 17.1.5-д заасан жишиг үнийг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
18 дугаар зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн хувь, хэмжээ
18.1.Энэ хуулийн 13.2-т заасан төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд тухайн төсвийн жилд зарцуулах хувь, хэмжээний доод хязгаарыг дараах байдлаар тогтооно:
Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төрөл | Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаар /нийт орлогын дүнгээс хувиар/ |
1. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого | 15 хувь |
2. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого | 50 хувь |
3.Газрын нөөцийн төлбөрийн орлого | 15 хувь |
4. Ойн нөөц ашигласны төлбөрийн орлого | 85 хувь |
5. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого | 35 хувь |
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.2./Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ
19 дүгээр зүйл.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
19.1.Дараах зориулалт, хэрэгцээгээр байгалийн ургамлын нөөц ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө:
19.1.1.элбэг ургамлыг ахуйн хэрэгцээнд ашигласан иргэн;
19.1.2.ховор болон элбэг ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага;
19.1.3.тариалангийн бүс нутгаас бусад нутагт байгалийн ургамлыг хадлан бэлчээрийн зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.
/Энэ заалтад 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
19.1.4.тариалангийн бүс нутагт байгалийн ургамлыг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.
/Энэ заалтыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
19.2.Элбэг ургамал ашигласны төлбөрийг хөнгөлж болох бөгөөд төлбөрийг хөнгөлөх нөхцөл, болзол, хувь, хэмжээг тухайн орон нутгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
20 дугаар зүйл.Усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
20.1.Дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө:
20.1.1.хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах;
20.1.2.түймэр унтраах болон байгалийн бусад гамшигтай тэмцэх;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.1.3.усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан.
20.1.4.гадаргын усыг газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласан.
/Энэ заалтыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
20.2.Дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээгээр хөнгөлж болно:
20.2.1.унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгыг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан;
20.2.2.ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах болон ургамал тарьж ургуулах замаар байгалийн баялгийг нөхөн сэргээх;
20.2.3.хаягдал ус цэвэрлэж, эргүүлэн ашигласан тохиолдолд тухайн хэмжээгээр;
20.2.4.цас, бороо, үерийн усыг хуримтлуулж мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан.
21 дүгээр зүйл.Ойн нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
21.1.Хилийн бүсийн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч өөрийн албан ажлын байр барих зориулалтаар ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласан бол төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө.
21.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойд арчилгаа хийх, хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүү бэлтгэх зэрэг ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашиглавал төлбөрийг хөнгөлж болох бөгөөд хөнгөлөлтийн хувь, хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
22 дугаар зүйл.Ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
22.1.Төлбөрөөс дараах тохиолдолд чөлөөлнө:
22.1.1.ан амьтныг нутагшуулан үржүүлэх зориулалтаар барих;
22.1.2.халдварт өвчний голомтыг устгах зорилгоор эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ан амьтныг мэргэжлийн байгууллагаас зохион байгуулалттай агнаж устгах;
22.1.3.мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор чоно агнах;
22.1.4.сорьц, дээж авах, хэмжилт хийх, им тэмдэг тавих, бөгжлөх, судалгааны хэрэгсэл зүүх зорилгоор ан амьтныг эрдэм шинжилгээний зориулалтаар түр барих.
22.2.Тодорхой нутаг дэвсгэрт ан амьтны тоог сийрэгжүүлэх, хүйсийн харьцааг зохицуулах, заазлах зорилгоор болон соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнахад төлбөрийг 80 хувь хүртэл хөнгөлж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨР НОГДУУЛАХ, ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ
23 дугаар зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөх
23.1.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
23.2.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг энэ хуулийн 23.1-д заасан этгээд дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт ногдуулан хурааж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
23.3.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийн томилсон төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан төлбөрийг бэлнээр хураан авсан тухай бүр сум, дүүргийн төсөвт тушаана.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
24 дүгээр зүйл.Төлбөрийн жилийн тайлан гаргах
24.1. Төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:
24.1.1.ургамал, ус, ой, ан амьтны нөөц ашигласны төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан төлбөрийн тайлангаа дараа оны 01 дүгээр сарын 1О-ны өдрийн дотор сум, дүүргийн татварын албанд;
24.1.2.сум, дүүргийн татварын алба тайлангаа дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;
24.1.3.аймаг, нийслэлийн татварын алба тайлангаа дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;
24.1.4.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөр, улсын нэгдсэн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор.
24.2.Төлбөрийн тайлангийн маягтын загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Монгол Улсын хууль, тогтоомжийн албан бус англи орчуулгыг зөвхөн судалгаа шинжилгээ болон мэдээллийн зорилгоор ашиглах боломжтой. Үүнээс үүдэх хууль зүйн аливаа үр дагаврыг ХЗДХЯ, ХЗҮХ хариуцахгүй болно.
(2022-11-08-ны өдрийн орчуулга) Unofficial translation
May 17, 2012 Ulaanbaatar city
ON FEES FOR NATURAL RESOURCES USE
/Revised version/
CHAPTER ONE
GENERAL PROVISION
Article 1.Purpose of the law
1.1.The purpose of the is to regulate relations concerning imposition of fees for use of natural resources on citizens and business entities, its collection in the treasury, reporting, and setting rates for funds to be spent on measures of environmental protection and restoration of natural resources out of revenues from fees for natural resources use.
Article 2.Legislation on fees on use of natural resources
2.1.The legislation on fees on use of natural resources comprise the Constitution of Mongolia, the Environmental protection law, the General taxation law, this law and other legislative acts enacted in compliance with these laws.
Article 3.Scope of the law on fees for use of natural resources
3.1.This law shall regulate relations concerning royalties of using resources of natural plants, water, forest, and animals.
3.2.Specific law shall regulate relations concerning royalties on using land and its subsoil resources.
Article 4.Payers and their registration
4.1.Citizens of Mongolia, foreign citizens, stateless persons and legal entities shall be the payers who use natural resources.
4.2.Corresponding law and regulations shall regulate the issue of granting license to exploit natural resources.
4.3.Officer appointed by soum or district Governor shall provide tax office of relevant level with information on citizens, business entities and organizations that hold license to exploit natural resources within 10 days from the date of issue of the license and the tax office shall register the payer based on that information.
4.4.The information stated in paragraph 4.3 of this law shall include required indicators as citizen's name, civil registration number, title and address of entity or organization, state registration and registration number, location, period and amount of exploitation and capacity of equipment.
/This paragraph was amended according to the law of June 3, 2022/
CHAPTER TWO
ITEMS SUBJECT TO FEES AND DETERMINATION OF VALUES
Article 5.Items subject to fees for use of plants
5.1.The items subject to fees shall be plants of the following classifications.
5.1.1.very rare plants;
5.1.2.rare plants;
5.1.3.abundant plants.
Article 6.Items subject to fees for use of water and mineral water resources
6.1.The items subject to fees shall be water, mineral water and its vicinity used for the below-mentioned purposes.
6.1.1.water used for human consumption, household, industrial and service
purposes;
6.1.2.water used for mining industry;
6.1.3.mineral water used for treatment, nursing, heating, production and service
6.1.4.water and mineral water vicinities exploited for production and service including production of energy, transportation, and breeding of water animals or plants.
Article 7.Items subject to fees for use of forest resources
7.1.Fees shall be imposed on timber, wood and firewood of all types used for any purpose which was produced from forest.
7.2.Fees shall be imposed on accompanying forest resources including pine nuts, mushrooms, wood resin, needles, branches, seeds, and birch sap.
Article 8.Items subject to fees for use of animal resources
8.1.The items subject to fees shall be animals used for the following purposes.
8.1.1.hunted or trapped for household purposes;
8.1.2.hunted or trapped for industrial purposes;
8.1.3.hunted or trapped for special purposes /cultural, scientific and for
special fee/.
CHAPTER THREE
VALUE OF FEE ASSESSMENT AND ITS DETERMINATION
Article 9.Value of fee assessment for use of natural plant resources
9.1.The value of fee assessment for use of natural plant resources shall be calculated at percentage of ecological and economic value that estimates the number and amount of particular plant species in the unit that expresses the current weight of plant in kilograms.
Article 10.Value of fee assessment on water and mineral water resources
10.1.The value of fee assessment on use of water resources shall be determined as follows:
10.1.1.from the sales income of production and services in case use of water and water environment for production and service purposes including hydroelectric plants, waterway transport, breeding of water animals and plants, tourism, and physical training;
10.1.2.by cubic meter for water use for purposes of human consumption, household, production, service and business purposes of citizen, business entity and organization;
10.1.3.by cubic meter for water used for mining purposes.
10.2.The value of fee assessment on use of mineral water shall be determined as followings.
10.2.1.by number of man/days treated for fee on use of mineral water for treatment purpose;
10.2.2.by cubic meter for fees on use of mineral water for production and service purposes.
Article 11.Value of fee assessment on use of forest resources
11.1.The fees on production and use of utility wood and firewood shall be assessed as followings:
11.1.1.by dense cubic meter for utility wood and firewood produced from principal part of growing trees by cutting them down and by loose cubic meter for tips and branches;
11.1.2.by loose cubic meters for preparation of firewood by clearing stumps, fallen trees, tips, twigs and branches from forest.
11.2.By liter for birch sap and by kilogram for other accompanying forest resources when producing accompanying forest resources.
Article 12.Value of fee assessment on use of animal resources
12.1.The fees on use of animal resources shall be assessed as followings:
12.1.1.by kilogram for fish caught for production, cultural and scientific purposes;
12.1.2.by pieces of hunted or trapped birds and fish from citizens who hunt birds or catch fish for household purpose;
12.1.3.by ecological and economic value of each headcount of animal for fees on other animals hunted for household purpose;
12.1.4.by sales income on production and use of medicinal and other raw materials by catching animals alive and breeding through domestication;
12.1.5.by ecological and economic value of each headcount of animal for fees for purchase of live animals from the state for ownership;
12.1.6.by current foreign market value or reference price of hunting game set by competent authority for fees of animals hunted by foreign citizens or exported, live abroad for any purpose.
Article 13.Revenue part of fees to spend on environmental protection and rehabilitation measures and its types
13.1.The revenue part /hereafter to be refer to as "revenue part of fees/ of fees to spend on environmental protection and restoration measures shall comprise monetary fund equal to certain percentage of fees on use of natural resources allocated with the purpose of providing financial resources required to protect environment and restore natural resources.
13.2.The revenue part of fees shall be accrued from the below-mentioned revenues from fees on use of natural resources:
13.2.1.revenue from use of natural plant resources;
13.2.2.revenue from use of water and mineral water resources;
13.2.3.revenue from use of forest resources;
13.2.4.revenue from use of animals and wildlife resources;
13.2.5.revenue from use of land resources.
13.3.The corresponding law and regulation shall regulate the percentage of revenue part of fees to spend on environmental protection and natural resource restoration measures out of the revenue from mineral resource royalties and environmental contamination.
13.4.Citizen's representative khural of aimag, capital city or soum shall approve plan on environmental protection and natural resource restoration measures funded and implemented through revenues from fees stated in paragraph 13.1 of this law as submitted by Governor.
/This paragraph was amended according to the law of April 22, 2022/
13.5.The Government shall approve procedure on collection, expenditure and reporting on revenue part of fees.
CHAPTER FOUR
RATES OF FEES
Article 14.Rates of fees on use of natural plant resources
14.1.The amount of fees on use of natural plant resources shall be assessed at the below-mentioned percentages of ecological and economic value in the value of assessment of fees stated in article 9 of this law and set in Tugrugs.
Natural plants subject to fees |
Percent of ecological and economic value in the value of assessment of fees |
|
Minimum |
Maximum |
|
|
25 |
30 |
|
15 |
20 |
|
5 |
10 |
14.2.Citizen's representative khural of aimag or capital city shall set amount of fees on each species of plant considering plant resources, distribution, importance, features of organs to be used for, market demand and supply within the range of amount of fees stated in paragraph 14.1 of this law.
Article 15.Rates of fees on use of water and mineral water resources
15.1.The rates of fees on use of water and mineral water resources shall be set within the following range per unit of value of assessment of fees stated in paragraph 10.1 of this law:
Water subject to fees |
Fee range /at percentage of ecological and economic value/ |
|||
Surface water |
Underground water |
|||
Minimum |
Maximum |
Minimum |
Maximum |
|
1.Per cubic meter of water used for human consumption and household purposes |
1 |
10 |
5 |
20 |
2.Per cubic meter of water used for heavy industry purpose |
10 |
40 |
20 |
50 |
3.Per cubic meter of water used for construction, construction material industry purposes |
10 |
30 |
20 |
60 |
4.Per cubic meter of water used for roads and repair purposes |
10 |
30 |
20 |
70 |
5.Per cubic meter of water used for light industry purpose |
10 |
30 |
10 |
40 |
6.Per cubic meter of water used for food industry purpose |
||||
Spirit, beer, alcoholic beverage/ |
10 |
40 |
20 |
40 |
Soft drinks and purified water |
10 |
30 |
10 |
20 |
others |
1 |
10 |
1 |
20 |
7.Per cubic meter of water used in mining industry |
||||
mineral extraction and concentration |
10 |
40 |
20 |
60 |
copper concentrate and fluorspar concentration |
10 |
50 |
20 |
70 |
water drainage |
10 |
15 |
15 |
50 |
d/reconnaissance and prospecting drilling |
10 |
30 |
20 |
50 |
8.Per cubic meter of water used for energy production purpose |
10 |
15 |
15 |
30 |
9.Per cubic meter of water used for crop production purpose |
1 |
20 |
10 |
40 |
10.Per cubic meter of water used by business entity, organization or citizen engaged in production or service for profit |
10 |
30 |
15 |
50 |
Water subject to fees |
Range of fees assessed on amount of sales from production and service /percent/ |
|||
|
Surface water |
|||
|
Minimum |
|
Maximum |
|
11.Hydroelectric plant, ship transport service |
1 |
|
30 |
|
12.Production, recreation, and water sport facilities including breeding of animals and plants with common distribution in water |
1 |
|
20 |
|
15.2.The amount of fees on use of mineral water shall be set within the following range per unit of value of assessment of fees stated in paragraph 10.2 of this law.
Mineral water subject to fees |
Unit of measurement |
Fee range /in tugrugs/ |
|||
Hot |
Cold |
||||
Min |
Max |
Min |
Max |
||
1. For use for treatment and nursing purposes |
Man/day |
100 |
500 |
50 |
400 |
2. For use for production and service purposes |
Cubic meters |
500 |
1500 |
1000 |
3000 |
15.3.The Government shall set rates of fees on use of water resources within the range stated in paragraph 15.1 of this law and citizens' representative khural of aimag and capital city shall set amount of mineral water use fees within the range stated in paragraph 15.2 of this law, respectively.
15.4.The amount of fees to be imposed shall be set at 50 percent of heating payment of the particular area if hot spring is used without influencing its principal use.
15.5.Citizens' representative khural of aimag and capital city may set amount of fees to be imposed at up to 50 percent of heating payment of the particular area if natural hot water is used for heating purpose and up to 50 percent if it is used for service and business purposes, respectively.
15.6.The rates of fees stated in paragraphs 15.3 and 15.5 of this law shall be set by the authority differently in line with environmental and climatic conditions and features of the area considering water and mineral water resources, quality, type and purpose of use.
Article 16.Rates of fee on use of forest resource
16.1.The fees on production and use of utility timber and firewood from forest shall be assessed at 6.0-30.0 percent of ecological and economic value of forest resources for utility wood stated in subparagraph 11.1.1 of this law and at 2.0-10.0 percent for firewood stated in 11.1.2 of this law.
16.2.The Government shall set the amount of fees on production and use of utility timber and firewood from forest differently for each forest region within the range stated in paragraph 16.1 of this law considering ecological and economic value of forest resources and distance to transport as well as types of trees.
16.3.The distance of transport of timber for business entity and organization that produce utility timber and firewood from forest shall be calculated from the timber production site to the lower warehouse, the timber production site to the central point of the business entity and organization if there is no warehouse, and the timber production site to the soum or aimag center closest to the timber production site if there is no central point, respectively.
16.4.Fees equal to three-fold increase in fees imposed on logging of larches in the particular area in case of logging of pines by business entity and organization under special permit.
16.5.The state central administrative body in charge of environmental issues shall set the amount of fees on use of accompanying forest resources.
Article 17.Rates of fees on use of animal resources
17.1.The maximum and minimum range of rates of use of animal resource shall be set as follows.
17.1.1.by 700-1000 Tugrugs per kilogram for fish caught for production, cultural and scientific purposes;
17.1.2.by 20-40 percent of ecological and economic value of each headcount of particular animal for fees of other animals hunted for household, production, cultural, and scientific purposes;
17.1.3.by 10-20 percent of sales for fees on production and use of medicinal and other raw materials by catching animals live and breeding through domestication;
17.1.4.by 90-100 percent of ecological and economic value of each headcount of animal for fees for purchase of live animals from the state and its ownership;
17.1.5.by 80-90 percent of current foreign market price of the game or standard price set by competent authority for fees on animal resources hunted by foreign citizens;
17.1.6.by 80-90 percent of current foreign market price or standard price set by competent authority for fees on animals exported, live abroad.
Article 18.Rates of fees out of revenue from natural resources use to spend on environmental protection and natural resources restoration measures
18.1.The minimum range of rates to spend on environmental protection and natural resources restoration measures in the current budget year out of the revenue from fees stated in paragraph 13.2 of this law shall be set as follows:
Types of revenue from natural resources use |
The minimum range of rates to spend on environmental protection and natural resources restoration measures /at percent of the amount of total revenue/ |
1.Revenue from natural resources use |
15 percent |
2.Revenue from animal resources use |
percent |
3.Revenue from land resources use |
15 percent |
4.Revenue from forest resources use |
85 percent |
5.Revenue from water and mineral water resources use |
35 percent |
/This paragraph was amended according to the law January 23, 2015/
18.2. /This paragraph was annulled according to the law dated October 25, 2012/
CHAPTER FIVE
EXEMPTION AND REDUCTION OF FEES
Article 19.Exemption and reduction of natural plant resources use fees
19.1.Payers who used natural plant resources for the following purposes and uses shall be exempt from the fees:
19.1.1.citizens who used abundant plants for household use;
19.1.2.citizens, business entities, organizations that used rare and abundant plants for research purposes;
19.1.3.citizens, business entities, organizations that used natural plants for hay and pasture purposes in areas other than agriculture zone;
/This subparagraph was amended according to the law of January 29, 2016/
19.1.4.citizens, business entities, organizations that engaged in intensified animal husbandry with natural plants in agricultural zone.
/This subparagraph was added according to the law of January 29, 2016/
19.2.Fees for use of abundant plants may be reduced and Citizens' representative khural of aimag or capital city shall set fee reduction conditions, terms and rates considering conditions and uniqueness of the particular area.
Article 20.Exemption and reduction of water resources use fees
20.1.Payers who used water resources for the following purposes shall be exempt from the fees:
20.1.1.for drinking and household uses of population, watering pasture livestock, animals and irrigation of household vegetable fields;
20.1.2.for extinguishing fires and fight other natural disasters;
/This subparagraph was amended according to the law of February 2, 2017/
20.1.3.for using water for production process recycle;
20.1.4.for using surface water for agricultural industry.
/This subparagraph was added according to the law of January 29, 2016/
20.2.Fees for payers who used water for the following purposes may be exempt at rates set by the Government.
20.2.1.use of water after desalination of its mineralization and hardness for drinking and household purposes;
20.2.2.restoration of natural resources by protection, breeding, acclimatization of animals and cultivation of plants;
20.2.3.by the given amount in case waste water is treated and recycled;
20.2.4.use of accumulated water from snow, rain and flood for animal husbandry and crop production purposes.
Article 21.Exemption and reduction of forest resources use fees
21.1.Fee payer shall be exempt if forest rangers in territory of border areas used utility timber for construction of their own workplace.
21.2.Fees may be reduced if citizens, business entities, organizations produce utility timber and firewood by forest clearing methods including maintenance, collection of stumps, fallen trees, tips, twigs and branches and the Government shall set rates of reduction based on proposition of the state central administrative body.
Article 22.Exemption and reduction of animal resources use fees
22.1.Fees shall be exempt in the following cases:
22.1.1.catching of animals for acclimatization and breeding purposes;
22.1.2.organized hunting and neutralization of animals by professional organization at decision of the state central administrative body in charge of health and environmental issues for the purpose of exterminating epidemic center;
22.1.3.wolf hunting with purposes of protecting livestock and reducing the headcount in certain territory;
22.1.4.temporary catching of animals for scientific purpose for samples, measurement, branding, ringing and set research tools.
22.2.Fees may be reduced up to 80 percent for hunting with purposes of reducing the headcount of wildlife, regulating sex ratio and culling and for cultural and scientific research.
CHAPTER SIX
IMPOSITION, PAYMENT AND REPORTING OF FEES
Article 23.Payment of natural resources use fees
23.1.Soum and district Governor shall appoint an officer authorized to collect fees on natural resources use.
23.2.Revenue from natural resources use fees shall be paid to the local treasury within 10th of the following month and the annual report on fees shall be submitted to the relevant tax office within 10 January of the following year for final settlement.
23.3.The officer authorized to collect fees appointed by soum or district Governor shall deliver to the soum and district treasury every time fees are collected in cash.
Article 24.Preparation of annual report on fees
24.1.The annual report on fees shall be prepared within the below-mentioned deadline.
24.1.1.The officer authorized to collect fees on use of plants, water, forest, and animal resources shall submit the report on fees to soum or district tax office within 10 January of the following year;
24.1.2.The tax office of soum or district shall submit its report to the tax office of aimag or capital city within 15 January of the following year;
24.1.3.The tax department of aimag or capital city shall submit its report to the tax office of aimag or capital city within 01 February of the following year;
24.1.4.The state administrative body in charge of tax issues shall submit its consolidated report on fees within 15 February of the following year.
24.2.The state administrative body in charge of tax issues shall approve the form of fee report.
CHAPTER SEVEN
LIABILITIES AND RESOLUTION OF DISPUTES
Article 25.Liability for the violators of the law
25.1.In case that the actions by a public servant violating this Law do not have a criminal nature, he/she shall be subject to liabilities specified in the Law on Civil Service.
25.2.Any person or legal entity violating this Law shall be subject to liabilities specified in the Criminal Law or the Law on Violations.
/This article was amended according to the law of December 4, 2015/
THE CHAIRMAN OF THE STATE GREAT KHURAL OF MONGOLIA DEMBEREL.D