- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 8 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 267
Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авч, орон тооны жолооч бүхий суудлын автомашин болон холбооны үйлчилгээгээр хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт даалгасугай.
2. С.Баярт Улсын Их Хурлын 2011 оны 36 дугаар тогтоолоор тогтоосон цалин, бусад нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгож, мөн хугацааны дотор ажил, албан тушаал эрхэлбэл томилогдсон ажил, албан тушаалын хөлс нь өмнөх тушаалынхаас бага байвал зөрүүг тооцож олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.
3. С.Баярын бүрэн эрхийн хугацаа дууссан өдрөөс эхлэн Төрийн ордонд ажил, уулзалтын байр гаргаж өгөх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
4. С.Баярыг Улсын клиникийн нэгдсэн II эмнэлгийн үйлчилгээгээр хангаж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
