A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 1

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зуны спортын XXX олимпийн наадмын тоглолтод амжилттай оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, С.Батцэцэг болон тэдний дасгалжуулагчдыг хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналаар шагнасугай.

2. Шагналд зарцуулах 180.0 (нэг зуун наян) сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын төсвийн багц дахь спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР