- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ ЦОГЦОЛБОРЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 3
Улаанбаатар хот
ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ ЦОГЦОЛБОРЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейг 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн олон нийтэд нээж, байнгын үйл ажиллагаатай болгосугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 336 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Монгол төрийн түүхийн музейг иргэд үзэж танилцах маршрутыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 336 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3. Музейн дээврийн хучилтыг засварлахад 294.038.558 (хоёр зуун ерэн дөрвөн сая гучин найман мянга таван зуун тавин найман) төгрөг, хяналтын камер болон дууны техник хэрэгсэл худалдан авахад 129.781.555 (нэг зуун хорин есөн сая долоон зуун наян нэгэн мянга таван зуун тавин таван) төгрөг, Чингис хааны дурсгалын хөшөө, галерейн гэрэлтүүлгийг шинэчлэхэд 44.322.317 (дөчин дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга гурван зуун арван долоон) төгрөг, нийт 468.142.430 (дөрвөн зуун жаран найман сая нэг зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун гучин) төгрөгийг 2012 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгасугай.
4. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейг олон нийтэд нээлттэй болгож байгаатай холбогдуулан гарах бусад зардлыг 2013 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгасугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 336 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5. Цаашид Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт олон улсын болон монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн зохион байгуулж байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай.
7. "Монгол төрийн түүхийн музей байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "...Монголын Үндэсний музейн харьяанд" гэснийг "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд" гэж өөрчилж, мөн зүйлийн "...Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт" гэснийг, тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам"-д холбогдох байгууллагуудтай зөвшилцөн зохих нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 336 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
8. Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 336 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
