A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /НЗД-ын 2009 оны 627-р хүчингүй болсон/

2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатархот

Дугаар 236

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улсын шүүх эмнэлгийн магадлах төв байгуулагдсантай холбогдуулан “Хариуцах эзэнгүй, хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэс /Д.Ганболд/, Улсын шүүх эмнэлгийн магадлах төвийн дарга /С.Түндэвцэрэн/-д тус тус даалагсугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А-218 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА М.ЭНХБОЛД

2004 оны 6 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн 2472 дугаарт бүртгэсэн