- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Яам, Засгийн газрын зарим агентлаг, байгууллагын байршлыг шинэчлэн тогтоосон тул "Яам, газрын байршлын тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 181 дүгээр тогтоол, "Засгийн газрын зарим байрны тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаар тогтоол, "Зарим байгууллагын байршлын тухай" Засгийн газрын 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар тогтоол, "Төрийн өмчийн зарим байрны тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, "Төрийн өмчийн байрны тухай" Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 181 дүгээр тогтоол, "Зарим байгууллагыг шилжүүлэн байршуулах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 174 дүгээр тогтоол, "Зарим агентлагийн байршлыг тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "..., Жижиг, дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлэг, үржлийн газрыг Засгийн газрын XI байранд," гэсэн хэсэг, мөн зүйлийн ",Ойн газрыг Засгийн газрын III байранд," гэсэн хэсэг, "Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Зарим байгууллагын байршлыг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолын 1, 4 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
