A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙН ТУХАЙ

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18.1.3, 19.5.8, 22.1.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам болон салбарын бусад яамдтай хамтран эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банк (Б.Батбаяр)-нд даалгасугай.

2. Хөгжлийн банкинд татан төвлөрүүлсэн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг богино (1 сар хүртэлх) болон дунд (6 сар хүртэлх) хугацаатайгаар Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас болон арилжааны банкуудад векселээр баталгаажсан хадгаламж хэлбэрээр байршуулахыг Хөгжлийн банк (Б.Батбаяр)-нд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сангийн яам, Хөгжлийн банк хооронд 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан "Засгийн газрын баталгааны үндсэн нөхцөлийг тохиролцох гэрээ"-нд холбогдох өөрчлөлт оруулахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР