A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 1-ний өдөр Дугаар 18 хот ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014 оны 383-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг хэлэлцүүлэх гишүүний хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

2. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг хуваарийн дагуу хэлэлцүүлэх гишүүн эзгүй байх тохиолдолд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулж байхаар тогтоосугай.

3. Улсын Их Хурлын чуулган болон Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд асуудал хэлэлцүүлэх гишүүн түр эзгүй байх тохиолдолд асуудлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан хуваарийн дагуу танилцуулж байхаар тогтоосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуваарь батлах тухай" Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ