A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ТЖАХ албан үүргийг түр орлон гүйцэтгэх/ ЗГ-ын 2013-4-13-ны 145-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр Дугаар 26 Улаанбаатар сарын 5-ны өдөр хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-13-ны 145-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн албаны тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-д дор дурдсан агуулга бүхий 4.3.21, 5.31 дэх заалтыг тус тус нэмсүгэй:

"4.3.21. Энэхүү журмын 4.3.1, 4.3.2-т заасны дагуу албан үүргийг орлон гүйцэтгүүлэх боломжгүй гэж эрх бүхий албан тушаалтан үзсэн бол мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын хувьд шаардлага хангасан иргэнийг түр томилон албан үүргийг орлон гүйцэтгүүлж болно. Энэ тохиолдолд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ."

5.31. Энэхүү журмын 4.3.21-д заасны дагуу албан үүргийг түр орлон гүйцэтгэх тохиолдолд тухайн албан тушаалын үндсэн цалинг түр орлон гүйцэтгэх хугацаанд олгоно.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ