A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-д дор дурдсан агуулгатай 5.2 дахь хэсэг нэмсүгэй:

"5.2. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалттай асуудалд эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас санал авна."

2. Мөн журмын 5.1.2, 8.1 дэх хэсгийг дор дурдсан байдлаар өөрчлөн найруулсугай:

а/ 5.1.2 дахь заалт:

"5.1.2. хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр бодлогын хүрээнд нь хамаарч байгаа төрийн захиргааны төв байгууллага;"

б/ 8.1 дэх хэсэг:

"8.1. Хуралдааныг Ерөнхий сайд даргална. Ерөнхий сайдын түр эзгүйд Шадар сайд хуралдааныг даргална. Ерөнхий сайд, Шадар сайд нэгэн зэрэг түр эзгүйд Ерөнхий сайдын үүрэг болгосноор түүний үүргийг түр гүйцэтгэх Засгийн газрын аль нэг гишүүн хуралдааныг даргална."

3. Мөн журмын 2.3, 9.1.8 дахь заалтын "Тэргүүн шадар сайд" гэснийг "Шадар сайд" гэж, 3.1.3, 11.6 дахь заалтын "Хуулийн хэлтсийн дарга" гэснийг "хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга" гэж, 3.1.4 дэх заалтын "Зохион байгуулалтын хэлтсийн дарга" гэснийг "хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн дарга" гэж, 3.1.5 дахь заалтын "Хэвлэл мэдээллийн албаны дарга" гэснийг "хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нэгжийн дарга" гэж, 5.1.1 дэх заалтын "Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам" гэснийг "санхүүгийн болон хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага" гэж, 5.1.3, 5.2 дахь хэсгийн "Хууль зүй, дотоод хэргийн яам" гэснийг "хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага" гэж, 5.1.4 дэх заалтын "Сангийн яам" гэснийг "санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага" гэж, 5.1.5 дахь заалтын "Гадаад харилцааны яам" гэснийг "гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага" гэж, 5.1.6 дахь заалтын "Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам" гэснийг "нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага" гэж, 5.6 дахь хэсгийн "Яам" гэснийг "Төрийн захиргааны төв байгууллага" гэж, 8.3 дахь хэсгийн "Хууль зүй, дотоод хэргийн сайд" гэснийг "хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 8.4 дэх хэсгийн "Сангийн сайд" гэснийг "санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 7.1, 10.8 дахь хэсгийн "Хуулийн хэлтсээр" гэснийг "хуулийн асуудал хариуцсан нэгжээр" гэж, 12.2 дахь хэсгийн "Яам, агентлаг, бусад байгууллагад" гэснийг "Холбогдох бусад байгууллагад" гэж, 12.3 дахь хэсгийн "яам, агентлаг болон" гэснийг "төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага," гэж, 13.3 дахь хэсгийн "Хэвлэл мэдээллийн алба" гэснийг "хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нэгж" гэж, 6.3.1 дэх заалтын "5.1-5.3" гэснийг "5.1-5.4" гэж, 9.4 дэх хэсгийн "5.1-5.3, 5.6" гэснийг "5.1-5.4, 5.7" гэж, 5.2-5.7 дахь хэсгийн дугаарыг "5.3-5.8" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Мөн журмын 5.3 дахь хэсгийн "яам, агентлагт", "яам болон агентлагаас" гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 351

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 339 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 17 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 385 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар тогтоол, "Сайд нарын Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хуулбарт тогтоол ангийн тэмдгийг дарж байх тухай" Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)