- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ/Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 08 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн
1/Байгаль орчин, ногоон хөгжлийн яам;
2/Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3/Сангийн яам;
4/Хууль зүйн яам;
Чиглэлийн
5/Батлан хамгаалах яам;
6/Боловсрол, шинжлэх ухааны яам;
7/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам;
8/Соёл, спорт, аялал жуулчлалын яам;
9/Уул уурхай, эрчим хүчний яам;
10/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам;
11/Хөдөлмөрийн яам;
12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;
13/Эрүүл мэндийн яам.
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
