A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 197

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 4 дүгээр зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ын 2.1.2 дахь заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

"2.1.2. Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний ой "Монгол бахархлын өдөр"-ийг жил бүр өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр;"

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР