- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 199
Улаанбаатар хот
ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 870.9 (найман зуун далан сая есөн зуун мянган) сая төгрөгөөр баталсугай.
2. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад зориулан 120.0 (нэг зуун хорин) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА
Текст томруулах
A
A
A
