- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдах, эзэмшүүлэх, худалдан авах/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 201
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2010 оны 39, 2011 оны 53, 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд дараахь агуулга бүхий 1.4 дэх заалт нэмсүгэй:
"1.4 Энэ тогтоолын 1.3-т заасны дагуу хасч тооцсон хувьцааны төлбөрийг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хувьцааны төлбөр хүлээн авах тусгай дансанд төлсөн иргэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэх".
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлд "төвлөрүүлж" гэсний дараа "Сангийн сайдын зөвшөөрснөөр захиран зарцуулахыг" гэснийг "Сангийн сайд болон Төрийн өмчийн хорооны зөвшөөрлөөр шилжүүлэхийг" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА
Текст томруулах
A
A
A