A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 202

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам"-д дор дурдсан агуулга бүхий 4.1.49 дэх заалт нэмсүгэй:

"4.1.49. Тагнуулын байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын З-ны өдөр"

2. Мөн журмын "4.1.21. Цагдаагийн болон Дотоодын цэрэг, Тагнуулын байгууллагын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 19-ний өдөр" гэснийг "4.1.21. Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 19-ний өдөр" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД