A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 203

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хатан Туул" хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны I үе шатны ажлын төлөвлөгөө (2012-2016 он)-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, салбар дундын зохицуулалт хийх, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Усны үндэсний хорооны дарга Д.Цогтбаатар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Туул голын сав газрын захиргаа байгуулж, захиргааны үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж мөрдүүлэхийг Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ЦОГТБААТАР