A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Академич Б.Ширэндэв)
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 204

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал бий болгосугай.

2. Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгох журмыг 1 дүгээр, нэрэмжит шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэхийн тодорхойлолтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Шагнал олгохтой холбогдон гарах зардлыг боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Академич Б.Ринчений нэрэмжит шагнал бий болгох тухай" Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "...5 жил тутамд 1 удаа 5 хүртэл хүнд олгож байхаар тогтоосугай" гэсэн хэсэг, "Б.Ринчений нэрэмжит шагнал эрхлэх комиссын байнгын гишүүд, дүрмийг батлах тухай" Засгийн газрын 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар тогтоол, "Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал бий болгох тухай" Засгийн газрын 1993 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 146 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР