A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 09 сарын 18 өдөр

   Дугаар  34 

   Төрийн ордон, Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 5,206,020,836,0 /таван тэрбум хоёр зуун зургаан сая хорин мянга найман зуун гучин зургаа/ төгрөг байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлын 3679,400.000 төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны төсвөөс, 116,320.836 төгрөгийг Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын үлдэгдлээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т, саналын хуудас хэвлүүлэхэд зориулан орон нутгийн төсөвт тусгагдсан 1,410,300.000 төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт төвлөрүүлж, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бусад зардлыг батлагдсан төсвөөсөө гаргахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД