A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 31 хот

ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014 оны 387-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 85, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын орон тооны хязгаарыг 56, Хүүхдийн төлөө үндэсний газрын орон тооны хязгаарыг 43 байхаар тус тус тогтоосугай. /ЗГ-ын 2012-12-28-ны 211-р өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдийн төлөө үндэсний газрын стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 197 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ