- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАРЬЯА ЗАРИМ АГЕНТЛАГИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 8-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 32 хот
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАРЬЯА ЗАРИМ АГЕНТЛАГИЙН ТУХАЙ
/ЗГ-ын 2015 оны 8-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг шинээр болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг "Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс" гэж, Хүүхдийн төлөө хэлтсийг "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс" гэж, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Халамжийн үйлчилгээний газрыг "Нийгмийн халамж, үйлчилгээний газар" гэж, Хүүхдийн төлөө газрыг "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар", Нийслэлийн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг "Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэс болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсийг зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд, газар, хэлтсийн үйл ажиллагааг шуурхай удирдлага, ажиллах нөхцөлөөр хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн "-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс;" гэснийг "-Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс;" гэж, "-Хүүхдийн төлөө хэлтэс;" гэснийг "-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс;" гэж, "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн "22. Халамжийн үйлчилгээний газар" гэснийг "22. Нийгмийн халамж, үйлчилгээний газар" гэж, "25. Хүүхдийн төлөө газар" гэснийг "25. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
