A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах, шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах, аэробик гимнастик болон сирым бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагнал олгосугай.

2. Шагналд зарцуулах 140.850.000 (нэг зуун дөчин сая найман зуун тавин мянган) төгрөгийг 2012 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрсүгэй.