- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /өсвөрийн шатарчдад/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 8 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 268
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шри Ланка Улсын Хиккадово хотод 2012 оны 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үнэмлэхүй амжилт үзүүлж алтан медаль хүртсэн тамирчин Е.Төгстөмөрт 2.0 (хоёр) сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн тамирчин Г.Энхчимэгт 1.5 (нэг сая таван зуун мянган) сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчин Ц.Лхагвасүрэн, Г.Учирал, Э.Баасансүрэн, Б.Оюунсувд нарт тус бүр 500.0 (таван зуун) мянган төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.
2. Шагналд зарцуулах 5.5 (таван сая таван зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА
Текст томруулах
A
A
A
