A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 34 хот СПОРТЫН БЭЛТГЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 56-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.3, 18.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяанд Спортын бэлтгэлийн төв байгуулж, орон тооны хязгаарыг 66 байхаар тогтоосугай. /ЗГ-ын 2012-10-6-ны 75-р тогтоолоор өөрчлөлт оруулсан/ 2. Спортын бэлтгэлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ