A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

/ЗГ-ын 2014 оны 149-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 45 хот

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, яам, агентлагийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин, нөхцөлийг хангах, нийтлэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллуулсугай. 2. "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3. Тус газрын орон тооны хязгаарыг тогтоож, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай.

4. Тус газрын үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус газрын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ