- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 46
Улаанбаатар хот
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагууд, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай нийтлэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, Гадаад харилцааны яамны харьяанд ажиллуулсугай. /ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2. "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
3. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар татан буугдсантай холбогдуулан дараахь чиг үүргийг Гадаад харилцааны яаманд шилжүүлсүгэй:
3.1. тус газрын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах;
3.2. гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа газрыг түрээсийн гэрээгээр ашиглуулах;
3.3. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын үл хөдлөх хөрөнгийн асуудал.
4. "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг тогтоож, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасугай.
5. Тус газрын үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Гадаад харилцааны сайд Л.Болд, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 28-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Гадаад харилцааны сайд Л.БОЛД
Текст томруулах
A
A
A
