A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ХҮҮХДЭД МӨНГӨ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 18-р тогтоолоор хүчингүй болсон тооцсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 

Дугаар 70

Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ХҮҮХДЭД МӨНГӨ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 18-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.3, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2012 оны 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2014 оны 130, ЗГ-ын 2015 оны 490, ЗГ-ын 2016 оны 83, 98-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/

2. Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР