- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 48 хот
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Соёл, урлаг хөгжүүлэх сан"-гийн зохион байгуулалтыг хавсралт ёсоор баталж, тус сангийн орон тооны хязгаарыг 9 хүнээр тогтоосугай.
2. "Соёл, урлаг хөгжүүлэх сан"-гийн дүрмийг шинэчлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 144 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
