A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 67 хот

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд хяналт, зохицуулалт хийх, авто замын сүлжээг хөгжүүлэх бодлогын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, стандарт, норм норматив боловсруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиг үүрэг бүхий "Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсугай.

2. "Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг тогтоож, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.

3. "Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ