A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1-ийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-ын Ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэрийг харгалзан "Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-ын эзэмшилд байгаа, хавсралтад дурдсан 56 орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хувьчлах ажлыг 2012 онд багтаан зохион байгуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ