- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨВИЙН ХАРЬЯАЛЛЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-4-4-ний 112-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
/ЗГ-ын 2014-4-4-ний 112-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 69 хот
ТӨВИЙН ХАРЬЯАЛЛЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2011 оны 8 дугаар тогтоолоор байгуулсан "Хүүхэд хамгааллын төв"-ийг "Хүүхдийн хөгжил, хамгааллын төв" болгон өөрчилж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяанд орон тоо, төсвийн хамт шилжүүлсүгэй.
2. Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн дүрмийг баталж, мөрдүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
