- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012 оны 47, 200-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 73
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "32" гэснийг "42" гэж өөрчлөн, мөн зүйлийн "...төрийн гүйцэтгэж байгаа зарим чиг үүргийг хэрэгжүүлж байсан 10 ажилтныг "Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт..." гэсэн хэсгийг хассугай.
2. "Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаар тогтоолын 3.4-ийг хүчингүй болсонд тооцож, уг тогтоолын 3.5-ын "...зураг төсөл, төсөвт магадлал хийх ажлыг хариуцуулах замаар..." гэсэн хэсгийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
