- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 74 хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Биржийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"6. Нүүрс -Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрс борлуулж, экспортод гаргах гэрээний үнэ."
2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг нүүрсний борлуулалтын гэрээ болон гэрээний монгол хэл дээрх албан ёсны орчуулгын хамт авч байхыг Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолыг 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
