A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-2-26-ны 63-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗГ-ын 2013 оны 2 сарын 26-ны 63-р тогтоолоор хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 76 хот "САЙНШАНД" АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зорилгоор 2012-2013 онд хийх техникийн судалгаа болон зөвлөх үйлчилгээний ажил, бэлтгэл ажлын төлөвлөгөө, түүнд шаардагдах хөрөнгийн асуудлыг хэлэлцэж, саналаа Засгийн газарт оруулахыг "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөл (Х.Баттулга)-д даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын зөвлөл, ажлын хэсэг байгуулах тухай" Засгийн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА